Нэгэн цагт Японы сүмогийн ертөнцийг шуугиулж явсан Д.Батбаяр дуучин эхнэрээсээ салсан гэсэн мэдээ оны өмнөхөн олны чихийг дэлдийлгэж байсан. Хоёр хүүхэдтэй эхнэрээсээ салан тусгаарлан байж,гэр бүлээ цуцлуулаагүй байхдаа дуучин Т.Баясгаланд дурлан хайлан хамтран амьдарч эхэлсэн. Тэр бол одоогоос 10 гаруй жилийн өмнөх явдал. Харин одоо юу л болоод байна даа гэж шүтэн бишрэгчид нь чих тавьж буй. Олныг шуугиулж явсан сумоч маань гэр бүлийн амьдралд одтой биш юм болов уу. Хоёр эхнэртэй байхдаа Сонгинохайрхан дүүргээс УИХ-ын сонгуульд нэр дэвшиж ялалт байгуулж байсан. Сонгуулийн сурталчилгааны кампанийн үеэр тойргийнхоо бүх залуучуудыг Японд ажиллуулна гэж хошгируулж байгаад УИХ-ын гишүүн болсныг нь түүнийг мэдэх таних хүмүүс байтугай тус дүүргийн дугаар хорооны иргэн ч мэднэ. Үнэндээ тэр 4 жил УИХ-д суухдаа нэг ч хүнийг арлын орон руу явуулаагүй болохоор нэр нүүрээ барсан даа ,хөөрхий. Ямар сайндаа л дахиж нэр дэвшихээр аавынхаа нутагт очиход нь худалч хуурамчийг нь дуудаж эгээтэй л усаар цацах дөхсөн дөө. Үүнийг хэлэхийн учир нь түүний араа боддоггүй бодлогогүй зан хувийн амьдралд нь ч нөлөөлдөг юм болов уу гэснийх. Дуучин Т.Баясгалангийн хөнгөн зан, гоомой явдал эрхэм гишүүний уур уцаарыг багагүй хүргэдэг тухай яриа хөөрөө амнаас ам дамжин яригдах нь цөөнгүй. Д.Батбаяр, Баясгалан хоёрын харилцаанд гарсан ан цав томорсон уу юутай ч салж байгаа гэсэн яриа дахиад л гарсан. Гэтэл саяхнаас тэднийг сайдсан,Кекушю цамхгийнхаа 11 давхар руу орж гарч явна гэх ерөөлтэй мэдээ сонор мялаав. Амьдралд сайдах,муудах, хэрэлдэх хэлцэх аль аль нь бий. Тийм болохоор тэд ч бас учир зүйгээ ололцсон байж таарах нь. Кекүшюзан Д.Батбаяр эхнэртээ зориулж хэдэн шад шүлэг бичсэн нь сошиалд байх аж.
Окинава далай сайхан байсан ч
Онгон нутгийг минь яаж гүйцэх билээ.
Хоёр дахь эх орон минь хосгүй ч
Хоёулахнаа байх нь юутай сайхан юм бэ.
Урагшаа соёл хөгжилтэй боловч
Утаат нутгийг минь яаж гүйцэх билээ.
Баясгалант бүсгүйчүүд олон боловч
Баясаа минь наддаа сайхаан.
хэмээн уянгалуулан шүлэглэж Баясаагаа уяраан нэг гэртээ орцгоосон гэдэгт найдъя.
Н.Дөл