Ээжүүдийн цалинг энэ сарын 20-нд олгоно

2018 оны 01-р сарын 16 өдөр, 15 цаг 35 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
eej

 “Цалинтай ээж” хөтөлбөрт хамрагдсан ээжүүдийн нэгдүгээр сарын тэтгэмжийг энэ сарын 20-ноос эхлэн “Капитал”, ХААН, Төрийн банкаар дамжуулан олгохоор болжээ.

Уг хөтөлбөрт улсын хэмжээнд 0-3 насны хүүхдээ асарч байгаа 135 мянган эх хамрагдахаар тооцоолж, нийт 81 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Одоогоор 100 орчим мянган ээж харъяа хорооны халамжийн хэлтэст бүртгүүлжээ.

“Цалинтай ээж” хөтөлбөрийн хүрээнд 0-3 хүртэлх насны хүүхдээ асарсны тэтгэмж болгож сард 50 мянга, ихэр хүүхдийн тэтгэмжийн хэмжээг нэг удаа хүүхэд тус бүрт нэг сая төгрөг олгож байхаар болсон. Харин гурав буюу түүнээс дээш 18 хүртэлх насны хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу улиралд 240 мянган төгрөгийн тэтгэмж олгохоор болжээ. Хөтөлбөрт хамрагдахаар бичиг баримтаа бүрдүүлж өгсөн бол тухайн сараас нь тэтгэмжийг олгоно. Хэрэв хоцорсон бол өмнөх сарын мөнгийг нөхөж олгохгүй.

Н.Дорж

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх