Зээлийн барьцаанд тавьсан автомашины өмчлөгч нь даатгалд хамрагдана

2018 оны 01-р сарын 15 өдөр, 14 цаг 54 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
auto-insurance

Автомашинаа барьцаалан зээл авах хэрэгцээ шаардлага иргэдэд бишгүй тохиолддог. Барьцаанд тавьсан автомашины жолоочийн даатгал, нөхөн олговортой холбоотой өргөдөл гомдол, асуулт цөөнгүй ирж буйтай холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооноос доорх эрх зүйн зөвлөмжийг өгч байна.

Барьцаанд тавьсан автомашины өмчлөгчийн эрх зээл олгосон хуулийн этгээдэд шилжсэн тохиолдолд жолоочийн даатгалд заавал хамрагдах үүрэг тухайн хуулийн этгээдэд шилжинэ. Жолоочийн даатгалын тухай хуулийн 4.1.1-д “Тээврийн хэрэгслийн өмчлөгч бүр жолоочийн даатгалд заавал хамрагдах” гэж заасан тул барьцааны автомашиныг өмчлөлдөө шилжүүлсэн зээл олгогч даатгалын компанитай шинээр гэрээ байгуулах учиртай. Өмнөх эзэмшигчийн албан журмын даатгалын гэрээний хугацаа дуусаагүй байлаа ч өмчлөгч өөрчлөгдсөн бол гэрээ дуусгавар болно.

Иймд зээлдэгч, зээл олгогч нар барьцаанд авсан автомашин хэнийх нь өмчлөлд байхыг зээлийн гэрээгээр нарийвчлан зохицуулж, хэрэв өмчлөгчийг өөрчлөх бол шилжүүлэн авсан нь жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд даруй хамрагдах шаардлагатай. Өмнөх өмчлөгчийн даатгалын гэрээ нэгэнт дуусгавар болсон байх тул уг тээврийн хэрэгслээр даатгалын тохиолдол гаргах үед үйлчлэхгүй юм.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх