Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас хэрэгжүүлсэн “Хог хаягдлын ухаалаг систем” төслийн хяналт, удирдлагын төв ашиглалтанд орж нээлтээ хийлээ.
Нээлтийн үйл ажиллагаанд дүүргийн Засаг дарга Х.Болормаа ажил хариуцсан дарга, мэргэжилтнүүд, Цагдаагийн нэгдүгээр хэлтэс, дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг хог тээвэр, тохижилт үйлчилгээний байгууллагуудын удирдлага оролцлоо.
Дүүргийн хэмжээнд байгаа нийтийн эзэмшлийн гудамж талбайд ил задгай хог хаягдал үүсэх, хогны савны өнгө үзэмж муудаж, багтаамж муутай байгаагаас шалтгаалан хог хаягдал багтахгүй гадуураа асгарах, хог хаягдлын тээвэрлэлт, үйлчилгээ эрхлэгч байгууллагууд хог хаягдлыг цаг хугацаанд нь тээвэрлэхгүй байх зэрэг зөрчлүүдийг арилгахаар 25 байршлыг сонгон “Хог хаягдлын ухаалаг систем”-ийг нэвтрүүлж байгаа билээ.
Энэхүү 25 байршилд 24 цагаар хяналт тавих удирдлагын төвтэй болсноор ил задгай хог үүсэх, зөрчил гаргаж буй иргэн байгууллага, аж ахуйн нэгжийг илрүүлэх, цаашлаад гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх олон талын ач холбогдолтой юм.
Хог хаягдлын 25 байршлыг хянах удирдлагын төв нээлтээ хийлээ
2018 оны 01-р сарын 11 өдөр, 17 цаг 08 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )