Сэргээш хэрэглэсэн гэх ОХУ-ын 42 тамирчин гомдол гаргажээ

2018 оны 01-р сарын 11 өдөр, 14 цаг 17 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
26754166_1277890632342432_1882750066_n

2014 онд ОХУ-ын Сочи хотноо болсон өвлийн олимпийн тоглолтын үеэр тус улсын шилдэг тамирчид сэргээш хэрэглэсэн асуудал дэлхий даяар түгсэн. Түүнээс шалтгаалан ирэх сард БНСУ-ын Пёнчан хотноо болох 2018 оны өвлийн олимпийн наадамд  ОХУ-ын баг тамирчид улсынхаа нэрийн өмнөөс оролцох эрхээ хасуулсан юм. Хэд хоногийн өмнө  ОХУ-ын 42 тамирчин Швейцарийн Лозанна хот дахь Спортын асуудал эрхэлсэн Олон улсын шүүх /CAS/-д ханджээ. Тэд шүүхийн шийдвэрээр насаараа олимпийн наадамд оролцох эрхгүй болгосныг шударга биш шийдвэр гаргасан хэмээн өргөдөл өргөжээ.
Олон улсын олимпийн хороо /ОУОХ/ 2014 оны Сочигийн өвлийн олимпоос медаль хүртсэн ОХУ-ын зарим тамирчныг сэргээш хэрэглэсэн хэмээн үзэж, тэдний гаргасан амжилтыг хүчингүйд тооцон хэзээ ч Олимпийн наадамд оролцох эрхийг нь хассан юм.
Ийнхүү эрхээ хасуулсан тамирчид CAS-д хандсан бөгөөд энэ сарын 9-нд  шүүх тэдний өргөдлийг хүлээн авснаа мэдэгджээ. CAS ОХУ-ын тамирчдын асуудлыг энэ сарын 22-28-нд хэлэлцэх шийдвэрлэх бөгөөд  1 дүгээр сарын 31 гэхэд тамирчин тус бүрийн асуудалд хариу өгнө гэдгээ мэдэгдсэн байна.

ОУОХ 2014 оны Сочигийн өвлийн олимпоос шагнал хүртсэн ОХУ-ын 46 тамирчныг сэргээшийн хэрэгт буруутгасан. Гэвч хэргийг шалгах явцад тэшүүрчин Денис Юсков болон хоккейчин Анна Шохина нар буруугуй нь тогтоогдсон бол урган гулгалтын тамирчин олимпийн аварга Аделина Сотниковагийн хэрэг хаагдаж үлдсэн Сэргээш хэрэглэсэн 42 тамирчинд  ОУОХ хатуу шийтгэл ногдуулсан  билээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх