Өрхийн эмнэлгийн сувилагч нар мэргэжлийн үнэмлэхээ авлаа

2018 оны 01-р сарын 10 өдөр, 16 цаг 58 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
59ee2da6729099a39519596d3eb49d14

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын санхүүжилтээр тус дүүргийн Өрхийн эрүүл мэндийн төвүүдээс нийт 15 сувилагч Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн төгсөлтийн дараах сургалтанд хамрагдсан билээ.

Уг сургалтын хүрээнд “Өрхийн сувилахуй” буюу өрхийн сувилагч мэргэжлээр мэргэшин суралцсан сувилагч нар энэ сарын 9-нд мэргэжлийн үнэмлэхээ гардан авлаа.

Нийслэлийн эрүүл мэндийн газраас 2018 оныг “Өрхийн эрүүл мэндийн төвийг дэмжих жил” болгон зарласан. Тиймээс цаашид бусад дүүргийн Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн сувилагч нарыг “Өрхийн сувилахуй”-н чиглэлээр мэргэшүүлж, хүн ардад сувилахуйн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлэхээр зорьж ажиллаж байгаа юм гэж нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх