Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Санжийн Пүрэв таалал төгсчээ.
С.Пүрэв нь 1941 оны 12 сарын 16- нд Говь – Алтай аймгийн Дарви суманд төржээ. Yргэлжилсэн үгийн зохиолч, Улаанбаатар хотноо худалдааны тусгай мэргэжлийн дунд сургууль 1960онд, Москва хотноо А.М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургууль 1980 онд тус тус төгссөн.
1963 оноос эхлэн уран зохиол бичих болжээ. С.Пүрэв М 3 Э – ийн шагнал МYЭ – ийн шагнал Д Нацагдоржийн шагнал, Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртжээ.
Тэрээр “Уулын цуурай” 1971, “Эх газрын чулуу” роман 1973 “Оноо илүүдэхгүй” 1974, “Уулын намар” туужууд 1977 “Эх газрын чулуу” роман 1979, “Сэтгэлийн илч” 1979, “Гурван говийн зэрэглээ” 1982, “Азын цэнхэр уул” 1983 “Зүрхний өчил” 1986, “Цаг цагийн урсгал’ 1936 “Усаа дагаж жаргана” 1987, “Шинэ өдөр” 1988, “Эргүүлэг” 1989. “Сүнс сүүдэр” 1990. “Усны гудамж” роман 1990, “Чулуун хаалга” роман 1990 “Буурал бүрий” 1992, “Их усны хаялга”. “Алаг заяа” роман, “Гурван говийн зэрэглээ” МУЗД 69-р боть, 2001, “Уул усны дуудлага” 2001. “Азын цэнхэр уул” шилдэг өгүүллэгүүд 2003 зэрэг ном бүтээжээ.
Ум сайн амгалан болтугай.