Нийслэлийн цагдаагийн газраас хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх урьдчилан сэргийлэх, иргэдээс энэ төрлийн гэмт хэрэгтэй холбоотой мэдээ мэдээлэл, видео бичлэг, фото зураг хүлээн авах, шалгах зорилгоор “ХУЛГАЙЧААС САЛЦГААЯ” фэйсбүүк нээлттэй группийг нээн ажиллуулж эхлээд байна.
Өнгөрсөн онд 21947 гэмт хэрэг бүртгэгдсэний 8614 буюу 39.2 хувийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг эзэлж байна.
Иймд иргэд та бүхэн дээрх группд нэгдэж энэ төрлийн гэмт хэрэгтэй холбоотой мэдээллийг цагдаагийн байгууллагад шуурхай мэдэгдэж хамтран ажиллахыг хүсэж байна.