Нийслэлийн иргэдийн газрын албатай холбоотой санал гомдлыг 1 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл авна

2018 оны 01-р сарын 05 өдөр, 11 цаг 19 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
amarsaihan

Нийслэлийн иргэд оршин суугчид газрын албатай холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилт, иргэд оршин суугчдын санал гомдлыг НИТХ-ын ажлын алба болон Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд 2017 оны 12 сарын 22-ны өдрөөс 2018 оны 1 сарын 18-ны өдөр хүртэл хүлээн авч, эдгээр санал гомдолд үндэслэн Олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулах захирамжийг НИТХ-ын дарга С.Амарсайхан гаргажээ.
Үүнтэй холбогдуулан нийслэлийн иргэд, оршин суугчид та 2018 оны 1 сарын 18-ны өдрийг хүртэл Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав, Оргил, Мишээл, Драгон салбаруудад хандан газрын хууль тогтоомжийн хэрэгжилт, газрын албаны үйл ажиллагаатай холбоотой санал, гомдол, хүсэлтээ гаргаж болно.
Таны ирүүлсэн санал гомдол үндэслэн Газрын албаны асуудлаар нийслэл, дүүргийн холбогдох албан тушаалтнуудыг оролцуулсан хэлэлцүүлэг өрнүүлэхээр болжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх