“Монос” эмийн сангийнхан өнөөдрөөс эхлэн хүчилтөрөгчийн коктейлоор 9:00-11:00 цагийн хооронд үнэ төлбөргүй үйлчилж эхэллээ. Уланбаатарын утаа гамшгийн хэмжээнд хүрч,ханиад томуу элбэгшиж байгаа өнөө цагт хүчилтөрөгч юу юунаас чухал. Хүчилтөрөгчийн коктейл нь өвчилсөн болон ядарч сульдсан организмыг сэргээж, хэвийн үйл ажиллагааг хангадаг эрүүл мэндийг дэмжигч юм. Мөн ажлын бүтээмжийг нэмэгдүүлж, ядаргаа сульдааг багасган нойргүйдлийг арилгаж бодисын солилцоог идэвхжүүлдэг бөгөөд жирэмсний тээлтийн хугацаанд цусны эргэлтийг ихэсгэдэг сайн талтай. Өөрөөр хэлбэл өөрийгөө болон ургийг хүчилтөрөгчөөр бүрэн хангахад үлэмж хэмжээний хүчилтөрөгч нэмж шаардагддаг учир хүчилтөрөгчийн коктейл хэрэглэснээр жирэмсэн эмэгтэйн дархлаа сайжирч амьсгалын замын өвчнөөс хамгаалах, зүрх судасны үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг. “Монос”-ын 55 салбараар хүчилтөрөгчийн коктейлоор үйлчилж байна. Сайн санааны үйлчилгээ 2 дугаар сарын 15 хүртэл үргэлжилнэ.
“Монос” эмийн сан руу ороод хүчилтөрөгчийн коктейлоо уугаарай
2018 оны 01-р сарын 05 өдөр, 11 цаг 14 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )