Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун шинэ оны мэндчилгээ дэвшүүлэхдээ АНУ-д хандан “Манай улс АНУ-д цохилт өгч чадах хэмжээний хүчин чадалтай цөмийн зэвсгүүдтэй болсон. Цөмийн зэвсгийн товчлуур миний ширээн дээр байна. Дарахад хэзээд бэлэн” гэж хэлсэн. Түүний хэлсэн үг илт өдөөн хатгасан шинжтэй байсан нь АНУ-ын ерөнхийлөгчид таалагдсангүй. Ерөнхийлөгч Дональд Трамп умардын удирдагчид хандаж “Надад ч гэсэн цөмийн зэвсгийн товчлуур бий” хэмээн “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.
Д.Трамп мэдэгдэхдээ “Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун цөмийн зэвсгийн товчлуурыг дарахад хэзээд бэлэн гэдгээ мэдэгдсэн байна. Харин надад түүнийхээс хавьгүй илүү хүчирхэг цөмийн зэвсгийн товчлуур бий. Миний цөмийн зэвсгийн товчлуур ажилладаг юм шүү гэдгийг түүнд хэн нэгэн нь дамжуулж өгнө үү” гэжээ.