Завханы буурал омгийн ямааны ноолуурын чанарыг дэлхий мэднэ

2018 оны 01-р сарын 03 өдөр, 15 цаг 34 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
26241631_1272178479580314_813043321_n

Завхан аймгийн буурал омгийн ямааны ноолуурын чанарыг   Монголд байтугай дэлхийд мэднэ. Шинэ оны босгон дээр тус аймгийн орон нутгийн музейд буурал омгийн ямаа, сартуул үүлдрийн хонины чихмэлийг үзмэр болгон дэлгэв. Уг үзмэрийг 45 жилийн дараа ийнхүү  шинэчилжээ.

Энэхүү цогц үзмэрийг аймгийн Музей, Хөдөө аж ахуйн газраас Хөдөө аж ахуйн маркетинг төслийн дэмжлэгээр хамтран шинэчилсэн нь олны таашаалд нийцжээ. Үзмэрт тавих сартуул хонь, буурал ямааг Дөрвөлжин, Эрдэнэхайрхан сумдаас авчээ. Ийнхүү нутгийнхаа малын шилдэг омог,үүлдрийг үзмэр болгон музейд байршуулсан нь шинжилгээ судалгааны ажил төдийгүй ирээдүйн иргэдэд  мал аж ахуйн шилдэг брэнд болсон малын үүлдэр угсааг таниулах, мэдлэг мэдээлэл өгөх боломжтой болжээ. Буурал омгийн ямааны ноолуурын гарц өндөр, микрон нягтрал сайтай гэдгээрээ алдартай.  Харин сартуул үүлдрийн хонь нь мах, сүүний гарц ихтэй. Малын шилдэг брендээрээ Завханыхан бахархаж байдаг билээ.

Н.Дөл

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. Зочин
     (192.168.8..***)
    2018/08/09 23:01

    Чихмэл хийх гэж сумдаас мал алж авчирсан гэж бичжээ

    (0) (0)