Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Баясах багийн нутаг ”Эрдэнийн салаа” гэх газар цангаж ус хоолгүй болж байгаа ан амьтдад өвс, 100 гаруй тонн мөс тавьжээ.
Тус сумын ЗДТГ-аас санаачлан энэхүү ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаа Тэсийн хүлэг уяачдын холбоо, SGS компани, Капитрон банкны хамт олон дээрх ажилд хамтран оролцсон байна.
Энэ жилийн хувьд Өмнөговь аймгийн нийт нутгаар цас бараг ороогүйгээс ан амьтад усгүйдэж байгаагийн дээр зун гантай байсны улмаас идэш тэжээл муутай байна. Иймээс ховор ан амьтдыг хамгаалах ажлыг зохион байгуулж иргэд ч дэмжин оролцож байна.
Тус сумын нутагт хар сүүлт зээрээс гадна аргаль, янгир зэрэг ховор ан амьтад байдаг юм.
Ан амьтдад өвс, 100 гаруй тонн мөс тавьжээ
2018 оны 01-р сарын 02 өдөр, 13 цаг 19 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
Маш сайхан ариун дагшин газар орон юмсан. Ингэж цөлжиж усгүйдэх гэж дээ…
Good
САЙХАН МЭДЭЭ БАЙНА. САЙН ҮЙЛС ДЭЛГЭРЧ БАЙХ БОЛТУГАЙ
Лхагвасүмбэрэл хүүгийн амь нас яагаад чимээгүй болов…
Ямар сайхан ажил вэ Буян нь дэлгэрэг
Bayar hurgie. Iim buyntai uil hiisend. Ene uildel ny mash olon zuild ulger duurial bolohoos gadna enerengui setgeliig toruulj baina. Bayarlalaa.