“Хайрын тэнгэр чи минь” дууныхаа шинэ клипээр бэлэг барьсан дуучин Э.Болор-Уянга шинэ жилийн баярын өдрүүдэд бас нэгэн “парти” зохион байгуулжээ. Америкийн соёлын төвд болсон энэхүү өвөрмөц “парти”-д дуучин бүсгүй онцгой сувилал шаардлагатай бяцхануудтай нэгэн өдрийг зугаатай өнгөрүүлж, өвлийн өвгөн, цасан охид урин, өөрөө дуугаа дуулан бяцхануудыг баярлуулжээ.
Зарим нэг албан байгууллага, хувь хүмүүс хөгжлийн бэрхшээлтэй, онцгой сувилгаа шаардлагатай хүүхдүүдэд бэлэг өгөнгөө түүнийгээ зураг хөрөгтэй нь нийтлэн мэдээлдэг. Хөгжлийн бэрхшээлтэй, онцгой анхаарал шаардах хүүхдүүдэд туслах нь сайн үйлс гэдэг нь тодорхой ч үүнийгээ дуучин бүсгүй зарлан тунхаглаад байдаггүй. Энэ удаа онцгойлмоор “парти” нь энэ л удаагийн багачуудтай баярласан байсан гэнэ. Чин сэтгэлийн баяр хамгаас онцгой баяр байдаг.
Дашрамд сануулахад зөвхөн Шинэ жилийн баяр гэлтгүй, Эмэгтэйчүүдийн, Эх үрсийн баяраар ч тэрээр хүүхэд, ээжүүдэд баярын бэлэг бэлтгэж өгдөг. Заавал бэлэг гэлтгүйгээр эмнэлгийн тусламж шаардлагатай, эсвэл нийгмийн халамж, эмнэлгийн үйлчилгээ авах гэсэн ч бичиг баримт хэрхэн бүрдүүлэхээ мэдэхгүй байгаа хүмүүст туслах, гадаадад эмчилгээ хийлгэх, сургууль, сургалтад хамрагдах гэсэн хүмүүст өөрийнхөө боломжоор л тусалдаг. Харин энэ шинэ жилийн хувьд түүний үүсгэл санаачлагыг дэмжсэн Choijin temple-д баярлалаа гэж хүүхдүүд дамжуулсан байна лээ. Хүүхдүүдийг баярлуулсан Choijin temple баярлалаа.