Нийслэлийн эрүүл мэндийн газраас шинэ жилийн баярыг тохиолдуулан иргэдэд дараахи зөвлөмжийг хүргүүлж байна. Эдгээр зөвлөмжийн дагуу хайртай дотны хүмүүстээ анхаарал халамж тавьж, эрүүл мэндээ хамгаалаарай.
Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх:
· Бага насны хүүхэд, өндөр настан, жирэмсэн эхэд анхаарал илүү хандуулах
· Дулаан хувцаслаж даарч хөрөх, ханиад томуу тусахаас сэргийлэх
· Олон нийтийн газраар аль болох явахгүй байх
· Ханиад томуу туссан тохиолдолд, амны хаалт хэрэглэж бусдад халдаахгүй байх
· Гараа тогтмол сайн угаах
Хоолны хордлогоос сэргийлэх:
· Хоол, хүнс, салат, зуушийг зөв хадгалах, тохируулан хэрэглэх. Ялангуяа амархан муудах өндөг, майонез агуулсан бүтээгдэхүүнийг хөргөгчинд хадгалж, 24 цагийн дотор хэрэглэж дуусгах
· Хоол унд бэлтгэх болон идэхийн өмнө гараа сайтар угаах
Осол гэмтлээс сэргийлэх:
· Бага насны хүүхэд, өндөр настан, асаргаа сувилгаа шаардсан хүмүүст анхаарал илүү хандуулж тэднийг ганцааранг нь орхихгүй байж хараа хяналт тавих
· Согтууруулах ундааг тохируулан хэрэглэх,
· Согтууруулах ундаа хэрэглэсэн бол жолооны ард суухыг хатуу цээрлэх, дуудлагын жолооч дуудаж үйлчлүүлэх
· Салют буудуулах үед аюулгүй ажиллагааг хангах, гал түймрийн аюулаас сэргийлэх
· Хол замд явах бол унааны аюулгүй байдлыг хангах
· Гудамж талбайд биеэ авч явах чадваргүй хүн байвал яаралтай 103, 102 дугаарын утсанд мэдэгдэх