Томуу, томуу төст өвчний тохиолдол нийт үзлэгийн 9.2 хувийг эзэлж байна

2017 оны 12-р сарын 26 өдөр, 15 цаг 41 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
ONM-1213-1

Нийслэлийн хэмжээнд энэ арванхоёрдугаар сарын 25-ны байдлаар, амбулаторийн 77.662 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 7147 тохиолдол оношлогджээ. Энэ нь  нийт үзлэгийн 9.2 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн 7 хоногийн дунджаас 2.6  хувиар их байна.

Томуу, томуу төст өвчлөлийн хувьд Хан-Уул дүүрэгт 11.6 хувь, Баянгол  дүүрэгт 11.1 хувь, Чингэлтэй дүүрэгт 10.4 хувийг тус, тус эзэлж байгаа нь хамгийн өндөр байна.

Нийт өвчлөгсдийн 29.7 хувийг 0-2 нас, 25.9 хувийг 2-4, 22 хувийг 5-9 насны хүүхдүүд эзэлж байгаа юм. Хүүхдийн түргэн тусламжийн 2471 дуудлага ирснээс 49.2 хувь нь томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээг авчээ.

Нийслэлийн эмнэлгүүдийн хувьд энэ сарын 26-ны байдлаар, 2084 орон дээр 2389 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд нийт орны ачаалал 14.6 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Мөн шинээр хэвтсэн өвчтөний 295 буюу 60.5 хувиийг нь томуу, томуу төст өвчтэй өвчтөнүүд эзэлж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх