Япон улсад Монголоо төлөөлөн суух Элчин сайдаар Асашёорюү Д.Дагвадоржийн нэр яригдаж байгаа тухай олон нийтийн сүлжээнд тархаад хэд хонов. Сүмо бөхийн экс ёкозүна Асашёорюү Д.Дагвадорж арлын улсад Монголыг төлөөлөх Элчин сайдаар ажиллаж чадах уу гэх асуулт бас олны эргэлзээг төрүүлж байна. Уг эргэлзээ түүний Японы сүмо бөхөд таагүй асуудал үүсгэсэн учир, зодог тайлахаас өөр аргагүй байдалд орж, нутаг буцаж ирсэнтэй нь холбоотой. Асашёорюү энэ тухайгаа “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт орохдоо нулимс дуслуулан ярьж байв.
Улстөрийн карьерийн хувьд Д.Дагвадорж 2013 оны тавдугаар сард Ардчилсан намын гишүүн болсон. Тухайн үед түүнд намын гишүүний үнэмлэхийг Х.Баттулга гардуулан өгч байв. Түүнээс хойш орон нутаг, парламентын хоёр ч сонгууль өнгөрсөн ч тэрбээр аль нэг тойрогт нэр дэвшээгүй, одоог хүртэл төрийн ямар нэгэн албан тушаалд ажиллаагүй байна. Харин Х.Баттулга Ерөнхийлөгч болсныхоо дараа түүнийг Монгол Улс, Японы Улсын хамтын ажиллагааны асуудал хариуцсан бие төлөөлөгчөөр жилийн хугацаатай томилсон. Д.Дагвадорж одоо Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгчөөр ажилладаг.
Японд суух Элчин сайдад нэр нь яригдаж буй өөр нэгэн хүн бол Кёкүшюзан Д.Батбаяр хэмээн сошиалаар яригдаж эхлэв. Японы сүмо бөхийн дээд зиндаанд дэвшин барилдсан Монголын анхны сүмоч. Нэгэн үе Монгол Улс түүнээр дамжуулан Японтой харилцаа холбоогоо бэхжүүлж байв. Д.Батбаярын хувьд зодог тайлсныхаа дараа эх орондоо ирж Монголын сүмо бөхийн холбооны тэргүүнээр ажилласан бөгөөд 2008 онд АН-аас Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж өрсөлдөж ялалт байгуулж, УИХ-ын гишүүн болсон. .2012 оноос тухайн үеийн Ерөнхий сайд Н.Алтанхуягийн спорт, соёл урлаг хариуцсан зөвлөхөөр ажилласан. Харин Х.Баттулга Ерөнхийлөгч болсны дараа тэрээр өөрөө хүсэлт гаргаж, энэ ажлаас чөлөөлөгдсөн.жээ. Магадгүй, зөвлөхийн ажлаас нь чөлөөлсөн нь түүнийг Японд суух Элчин сайдаар томилж илгээхийг үгүйсгэхгүй юм. Тэгэхээр Монголын хэн нэгэн сумоч Японд элчин сайд болох бололтой.