Өнөөдөр НӨАТ-ын сугалааны урамшууллын 500 саяын азтанд батламж гардууллаа. Энэ удаагийн супер шагналын азтанаар Ж.Алтанзул гэх эмэгтэй тодорчээ. Тэрбээр “Азтан болсондоо баяртай байгаа. Хэн ч өөрийгөө ийм их мөнгөний азтан болно гэж боддоггүй.
Өнөөдөр л эргэлзээ маань тайлагдаж байна. Их баяртай байна. Гэрийнхээ доод талд байдаг дэлгүүрээс худалдан авалт хийгээд 500 сая төгрөг хожлоо. 500 гаруй баримт бүртгүүлсэн байж байгаад азтан болсон. Одоохондоо мөнгөө юунд зарцуулахаа төлөвлөөгүй байна” хэмээн сэтгэгдэлээ хуваалцжээ.
Ж.Алтанзул нь 10 дугаар сарын 22-нд болсон сугалааны тохирлоор супер шагналын азтан болсон билээ. Тохирлыг төрийн байгууллагууд 3 сарын турш шалган баталгаажуулж өнөөдөр ийнхүү гардуулж байна.