Хүүхдүүд замын цагдаа нарт амны хаалт бэлэглэлээ

2017 оны 12-р сарын 20 өдөр, 13 цаг 58 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
25532181_1022411994566223_8373073461951632797_o

Нийслэлийн 44 дүгээр сургуулийн 5д ангийн сурагчид жил бүр сайн үйлсийн аян зохион явуулдаг бөгөөд энэ удаагийн сайн үйлсийн аянаараа агаарын бохирдолд хамгийн их нэрвэгддэг Замын цагдаагийн албаны алба хаагч нарт ПМ 2,5 стандарт шаардлагын дагуу хийгдсэн 100 ширхэг амны хаалт бэлэглэлээ.

Тус сургуулийн 5Д ангийн сурагч Г.Сувд-Эрдэнэ “Намайг зурагт үзэж байхад замын цагдаа нар 4-н замын уулзвар дээр өглөөнөөс орой хүртэл утаанаас өөрийгөө хамгаалах ямар ч боломжгүй тогтмол ажиллаад байж байдаг. Тийм болохоор замын цагдаа ах нарыгаа нэг өдөр ч болтугай утаагаар биш эрүүл агаараар амьсгалаасай гэж бодож энэ сайн үйлсийн аянаа зохион явуулсан” гэж хэлсэн бөгөөд хүүхдүүд ээж, ааваасаа өгсөн цайны мөнгийг 2 сарын турш цуглуулж байгаад нийт 100 ширхэг амны хаалт /маск/ авсан талаараа ярилаа.

Мөн тус албанаас сайн үйлсийн аян зохион явуулсан тус сургуулийн 5Д ангийн сурагчдад замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Шүгэлхүү-2” комик ном болон цацруулагчтай ханцуйвч бэлэглэж талархлаа илэрхийллээ.

25440024_1022412001232889_666612306301844625_o

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх