Сүмогийн их аварга Асашёорюү Д.Дагвадорж дахин зодоглоно

2017 оны 12-р сарын 19 өдөр, 13 цаг 35 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
dagvaa

Мэргэжлийн сумо бөхийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж  сүүлийн өдрүүдэд хүчний бэлтгэлийг эрчимтэй хийж байгаа аж. Учир нь 2017 оны сүүлийн өдөр олон жилийн өмнө зодог тайлсан сүмогоор барилдана. Японы “ABEMA” интернэт телевизээр гарах “Асашёорюүг унагаагаад 10 сая иен” нэвтрүүлэгт оролцохоор бэлтгэлдээ гарсан нь энэ.

Монголоос төрсөн Японы сумо бөхийн анхны их аваргыг ялсан нь 10 сая иен авах болзолтой юм. Японы сүмод домог мэт түүхийг бүтээсэн Долгорсүрэнгийн Дагвадорж одоогоос бараг найман жилийн өмнө  мэргэжлийн сүмог орхиж, зодог тайлсан билээ.

Харин одоо олон жилийн дараа Их аварга маань олны анхаарлыг татсан том сорилтод орохоор өөрийгөө бэлтгэж байна. Ийнхүү шинэ жилийн баяраар “Асашёорюүг унагаагаад 10 сая иен” нэвтрүүлгээр өөрийн шүтэн бишрэгч, хөгжөөн дэмжигчидтэйгээ дахин уулзана.

Асашёорюү Д.Дагвадорж 2017 дөрөвдүгээр сард Монголын холимог тулааны “Зэв” холбооны “Капитан” буюу ахмад болсон юм. Японы холимог тулааны “Rizin” холбоо энэ сарын сүүлээр Сайтама мужид тулаан зохион байгуулна. Уг тулаанд Монгол Улсын тулаанч Б.Азжавхлан, Японы мастер тамирчин Такая Хироюүкитэй халз тулалдах юм.

Я.Манлай

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. Ulambayr
     (66.181.160.***)
    2017/12/21 02:08

    Sain muu ch ih awarga shdee awarga hun awargaara mongol erhun zodogondoo osoj zogsoogooro nohchidgiig medruuleed ireerei awargaa amjilt

    (0) (0)