“Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-ын хүрээнд энэ сарын 17-ны өдрөөс эхлэн Хөвсгөл аймгийн Мөрөн чиглэлд 7 хоногт 2 удаа, Баянхонгор аймгийн Баянхонгор чиглэлд 7 хоногт 1 удаа, Говь-Алтай аймгийн Алтай чиглэлд 7 хоногт 2 удаагийн давтамжтай тогтмол нислэг үйлдэж эхэллээ.
Дээрх бодлогын баримт бичигт, дотоодын агаарын тээврийн үйлчилгээг алслагдсан бүс, орон нутгийн иргэдэд хүргэхэд чиглүүлэх, төрөөс алслагдсан бүс нутагт агаарын тээврийн үйлчилгээ үзүүлэх “Агаарын тээврийн зайлшгүй үйлчилгээний хөтөлбөрийг”-ийг боловсруулж хэрэгжүүлнэ гэж заасан байдаг юм.
Нислэгийг “Аэромонголиа” авиа компани үйлдэж байна.
Ингэхдээ Улаанбаатар-Алтай-Улаанбаатар чиглэлд 1 талдаа 119,000 төгрөг, 2 талдаа 238,000 төгрөг, Улаанбаатар-Мөрөн-Улаанбаатар чиглэлд 1 талдаа 125,000 төгрөг, 2 талдаа 250,000 төгрөг, Улаанбаатар-Баянхонгор-Улаанбаатар чиглэлд 1 талдаа 166,000 төгрөг, 2 талдаа 332,000 төгрөгийн тарифаар ард иргэдэд тийзээ борлуулж байгаа аж.