Цагийн ажилд зуучлах бирж ажиллаж эхэллээ

2017 оны 12-р сарын 18 өдөр, 15 цаг 00 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
25488676_1260568717407957_2108845132_n

Оюутан залуусыг цагийн ажилд зуучлах, чөлөөт цагаараа орлого олох боломжийг бүрдүүлэх зорилгоор Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар (НХЭГ) дэргэдээ “Цагийн ажлын бирж” ажиллуулж эхэлжээ. Тус биржээр дамжуулан хичээлийнхээ хажуугаар орлого олохыг хүссэн ажил хайгч, оюутан, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад суралцагчийг түр ажлын байраар хангах нь биржийн үндсэн зорилго юм. Энэ хүрээнд их, дээд сургууль, мэргэжлийн боловсрол  сургалтын байгууллагын дэргэдэх оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих 25 төвтэй хамтран ажиллах “Цагийн ажлын бирж”-ийг байгуулсан байна. Тус бирж өнгөрсөн амралтын өдөр 1000 гаруй залуусыг өдрийн 28 мянган төгрөгийн цалингаар нийтийн эзэмшлийн зам талбай цэвэрлэх ажилд зуучилжээ. Өнөөдрийн байдлаар тус бирж дээр 100 гаруй оюутан бүртгүүлсэн бөгөөд үүнээс 40 залууг өдөр өнжүүлэх төв, гоо сайхны газар, зөөгч,  үйлчлэгч гэх мэт үйлчилгээний ажилд зуучилсан байна.

Тус бирж нь УБИС-ийн автобусны буудлын зүүн талын “Сонор плаза” төвийн таван давхарт үйл ажиллагаа явуулж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх