Монголын жүдоч Доржсүрэнгийн Сумъяа “World Masters”-д завсаргүй 4 түрүүлж, элэг нэгтнүүдээ баярлуулан огшоолоо. ОХУ-ын Санкт-Петербург хотноо зохион байгуулсан жин тус бүрийн чансаа өндөр,дэлхийн шилдэг жүдочид урилгаар оролцдог уг тэмцээнд Д.Сумъяа 57 кг-ын жинд аварга болж,”World Masters”-д завсаргүй 4 түрүүлж байгаа нь энэ. Аваргын төлөө барилдаанд Японы Ёшида Цүкасатай барилдан нэмэлт цагт торгуулиар ялсан байна.
Манай М.Уранцэцэг Бразилийн С.Кояамаг өчих мэхээр ялж хүрэл медаль хүртсэн бол Д.Амартүвшин Бразилийн Эрик Такабатакег ялж хүрэл медалийн болзол хангалаа. Хүрэл медалийн төлөө 63 кг-д барилдсан Б.Мөнгөнчимэг, 73-д барилдсан Г.Одбаяр нар ялагдал хүлээжээ.