Баянгол дүүргийн 5 дугаар хороо, пабад үйлчлүүлж байсан иргэн Л-ийн гар утсыг Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороонд оршин суух М хулгайлсан, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, караокед үйлчлүүлж байсан иргэн С-ийн гар утсыг оршин суух тодорхой хаяггүй Б хулгайлсан гэмт хэргүүдийг харьяа дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн алба хаагчид шуурхай илрүүлэн шалгаж байна.
Иргэд та бүхэн өөрийн эд зүйлсээ хулгайд алдахаас урьдчилан сэргийлж энэ төрлийн гэмт хэрэгт өртөж хохирсон тохиолдолд цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэхийг Нийслэлийн цагдаагийн газраас зөвлөж байна.