Өчигдөр /2017.12.11/ тохиож буй “Эрдэнэт хотын өдөр”-ийн баярын жагсаал, урлагийн тоглолт А.Амарын талбайд эхэллээ. Энэ үеэр 2017 онд тус бүр гурван ихэр хүүхэдтэй болсон хоёр айлд орон сууцны түлхүүр гардууллаа. Тодруулбал, Гурван ихэр хүүхэд төрүүлсэн Г.Бадамханд болон түний гэр бүлд АЗДТГ-аас Lux Apartment орон сууцны байранд 2 өрөө байр олголоо. Түүнчлэн өнгөрсөн сарын 29-нд БОЭТ-д амаржсан Б.Солонго, түүний гэр бүлд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас 3 өрөө байрны түлхүүр гардуулан өгсөн юм. Мөн БОАЖГ-аас Лампан импра туяаны цахилгаан халаагуураар гэр хорооллын 30 өрхийг хангалаа. Түүнээс гадна “Залуучуудын бизнесийг дэмжих” хөтөлбөрийн хүрээнд гарааны бизнес эрхлэгч 2 иргэнд нийтдээ 10 сая төгрөг, “Эрдэнэтчүүд Эрдэнэтчүүддээ хайртай” дэд хөтөлбөрийн хүрээнд 6 иргэнд нийтдээ 18 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгож, 4 иргэнийг байнгын ажлын байранд зуучиллаа.
Гурван ихэр хүүхэдтэй болсон 2 айлд орон сууц олголоо
2017 оны 12-р сарын 12 өдөр, 10 цаг 42 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )