“Moon dance” хамтлаг “Мөсөн Хатан” бүжгээрээ дэлхийн шилдэг зургаан хамтлагийн нэгээр шалгарчээ

2017 оны 12-р сарын 11 өдөр, 17 цаг 10 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
bujig1

Латин бүжгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Австри улсын Венна хотод энэ сарын 9-д эхэлсэн бөгөөд тус тэмцээнд эх орноо төлөөлөн ‘Moon Dance’ хамтлаг оролцож байгаа талаар бид мэдээлсэн. Тэмцээний урьдчилсан шатнаас шилдэг зургаан баг финалд үлдэж, медальт байрын төлөө өрсөлддөг билээ. Тэгвэл ‘Moon Dance’ Герман, ОХУ, Австрийн багуудын хамт финалд өрсөлдөх эрхийг аваад байсан юм. Өчигдөр болсон финалын шалгаруулалтын дараа дүнг зарлахад ОХУ-ын “DUET Perm” баг тэргүүлсэн бол Германы “Grün-Gold” клуб, ОХУ-ын “Vera Tyumen Latin” багууд эхний байруудад орсон байна. Мөн Германы “FG TTC Rot-Weiss-Silber” дөрөвт орсон бол тэмцээнийг зохион байгуулагч орны “TSC Schwarz Gold” A баг тавдугаар байрыг эзлэв. Сүүлийн жилүүдэд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, финалын шалгаруулалтад үлдээд байсан ‘Moon Dance’ хамтлаг энэ дахин шилдэг зургаад багтлаа.

‘Moon Dance’ хамтлаг 18 бүжигчинтэй бөгөөд багийн дасгалжуулагчаар О.Саранхүү, О.Оюунбат нар ажиллав.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх