Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газарт ажилладаг слесарь хөршийнхөө амийг аварчээ

2017 оны 12-р сарын 11 өдөр, 14 цаг 50 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
IMG_4260

Эрдэнэт хүний амь аврах шиг том буян энэ хорвоод өөр юу байх билээ. Д.Отгонпүрэв гэж энэ залуу шөнө гэртээ угаартан, галд шатах шахсан настай хүний халуун амийг аварчээ. Д.Отгонпүрэв Хан-Уул дүүргийн 12-р хороонд амьдардаг, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын “Нийтлэг үйлчилгээний алба” ОНӨААТҮГ-д слесарь хийдэг.
11 дүгээр сарын 24-25-нд шилжих шөнө унтаж байхад нь тэдний хүүхэд гэнэт уйлж, аав, ээж хоёр хүүхдээ даган сэржээ. Д.Отгонпүрэвийн эхнэр гаднаас орж ирэхдээ хажуу айлынх нь цонхноос утаа гарч байгааг мэдэж, нөхөр нь яаран хөршийнх рүүгээ очсон байна.
Айлын эзэн угаартаж, ухаан алдан, байшингийн том өрөө бүхэлдээ галд автсан байжээ.
Болсон явдлын талаар Д.Отгонпүрэв “Хөрш өвөө 60 орчим настай. Тэр өдөр хөгшин нь Налайх руу ажилтай яваад, оройтсон учир тэндээ хоносон юм билээ. Өвөө унтахдаа цахилгаан халаагуур залгасан байсан. Цахилгааны утас шатаж, гал гарч эхэлсэн юм билээ. Том өрөөнд байсан эд зүйлс бүгд шатсан. Өвөөг яаралтай гаргаж, анхны тусламж үзүүлээд, эмнэлэг, гал команд дуудсан. Манайх хашаандаа гүний худагтай болохоор эхнэр, бид хоёр галын машин иртэл худгийн ус зөөж, гал түр торгоож байсан. Гал тогоо руу гал орвол бас аюултай юм болох байсан юм билээ. Том савтай ахуйн хэрэглээний газ байсан. Галынхан иртэл газ руу ойртуулчихгүй юмсан гэж л бодож байлаа. Өвөөг эмнэлэг рүү авч явж, хоёр хоног хордлого тайлах эмчилгээ хийсэн. Одоо биеийн байдал нь сайн байгаа” хэмээлээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх