Тоон гарын үсгийн сургалт зохион байгууллаа

2017 оны 12-р сарын 08 өдөр, 10 цаг 00 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
49044b1d886e27ab519ad477f61020d6

Засгийн газрын 2017 оны 111 дүгээр тогтоолоор батлагдсан “Цахим хэлбэрээр албан хэрэг хөтлөх нийтлэг журам”, Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/252 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд нийслэлийн Нутгийн захиргааны байгууллагуудын удирдах албан тушаалтнуудад тоон гарын үсгийн гэрчилгээ болон э-токен төхөөрөмжийг олгон ажиллаж байна.

Энэхүү ажлын хүрээнд 2017 онд 731 албан хаагчдад тоон гарын үсгийн гэрчилгээ, э-токен төхөөрөмж олгохоор төлөвлөн, тус газраас 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр тоон гарын үсгийн гэрчилгээ болон э-токен төхөөрөмжийг  шинээр авах 50 гаруй байгууллагуудыг хамруулан лабораторийн сургалт зохион байгууллаа.

Сургалтаар тоон гарын үсгийн ойлголт, хэрэглээ, ашиглалт болон https://state.monpass.mn онлайн захиалгын системд хэрхэн захиалах тухай арга зүйгээр ханган ажиллалаа гэж нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх