Олон улсын эрүүл мэндийн дүрмийн ширээний дасгал сургуулилт болж байна

2017 оны 12-р сарын 06 өдөр, 16 цаг 20 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
surgaltt

ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн орнуудын Олон улсын эрүүл мэндийн дүрмийн Үндэсний зохицуулагчийн үйл ажиллагааг шалгах ширээний дасгал сургуулилтын үйл ажиллагаа 2017 оны арванхоёрдугаар сарын 5-6-ны өдрүүдэд нэгэн зэрэг хийгдэж байна. Өчигдөр Ази Номхон далайн 23 улсын Үндэсний зохицуулагчийн үйл ажиллагааг шалгах ширээний дасгал сургуулилт хийгдсэн бол өнөөдөр манай Монгол Улсыг оруулаад 14 улсад ширээний дасгал сургуулилт хийгдэж байна. Өнөө өглөө 9 цагаас ХӨСҮТ-ийн Шуурхай удирдлагын нэгж дээр цахимаар ДЭМБ-ын Номхон далайн баруун бүстэй холбогдож ширээний дасгал сургуулилт эхэллээ.

ОУЭМД-ийн ширээний дасгал сургуулилтын зорилго нь:

  1. Бүртгэл бүхий холбоо барих дэлгэрэнгүй мэдээллийг ашиглан ОУЭМД-ийн Үндэсний зохицуулагчидтай болон ОУЭМД-ийн асуудлаар ДЭМБ-тай харилцах цэгтэй холбогдох боломжийг баталгаажуулах
  2. Үндэсний зохицуулагч нь ОУЭМД-ээр өгсөн шийдвэр гаргах схемийг ашиглан нийгмийн эрүүл мэндийн үйл ажиллагааны үнэлгээг хийж байгаа байдал, ОУЭМД-ийн Үйл явдлын мэдээллийн сүлжээнд мэдээлэл оруулах зэрэг мэдээллийн явц хэрхэн хэрэгжиж буйг шалгах, дадлагажуулах
  3. ОУЭМД-ийн зарчим, үүргийн хүрээнд ОУЭМД-ийн үндэсний зохицуулагчийн мэдлэгийг шалгаж, дадлагажуулна.
  4. ОУЭМД-ийн зохицуулагчийн талаар гишүүн орнуудын ажилтан, албан хаагчдын ойлголтыг сайжруулах.
  5. Сонгон авсан зарим улс орны хэмжээнд ОУЭМД-ийн үндэсний зохицуулагчийн болон ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн яаралтай тусламжийн төвийн видеоконференц хийх чадавхийг туршиж үзэх

Хийгдэх дасгалууд нь онцгой байдлын үед хэрэгжүүлэх үйл ажиллагааг шалгах бөгөөд оролцогчидоос онцгой байдлын үед хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиг үүргийг бодит амьдрал дээр төст байдлаар дүрд тоглон хэрэгжүүлэхийг шаарддаг. Энэ дасгал сургуулилт нь зохиомол үйл явдлаар дамжуулан шийдвэр гаргах чадвар болон гаргасан шийдвэрээ харилцан солилцох аргыг шалгах зорилготой юм.

Дасгал сургуульд ХӨСҮТ, ОБЕГ, МХЕГ, ЗСҮТ гэх мэт байгууллагуудын мэргэжилтнүүд оролцож байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх