Монголд анх удаа Хөгжлийн банк Авлигатай тэмцэх ажлын менежментийн тогтолцооны стандартыг нэвтрүүллээ

2017 оны 12-р сарын 05 өдөр, 15 цаг 08 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
oyungerel

Монгол улсын Хөгжлийн банк  болон ISO Mongolia компани  Олон улсын стандартчилалын байгууллагаас баталсан авлигатай тэмцэх ажиллагааг дэмжих “Авлигатай тэмцэх ажлын менежментийн  тогтолцоо, шаардлага ба хэрэглэх удирдамж” стандартыг нэвтрүүлэхээр өнөөдөр хамтран ажиллах САНАМЖ БИЧИГТ гарын үсэг зурлаа.
Арга хэмжээнд Монгол улсын Хөгжлийн банкийг төлөөлж тэргүүн дэд захирал Ч.Энхбат, тус банкны Эрсдэл үнэлгээ удирдлагын газрын дарга Г.Дөлгөөн, Төслийн санхүүжилт, зээлийн тайлагналын  хэлтсийн захирал Л.Мягмаржав,  ISO Mongolia компанийг төлөөлж тус компаний ерөнхий захирал Б.Оюунгэрэл, зөвлөх н.Гоомарал нар оролцлоо.

Монголд АНХ УДАА Хөгжлийн банк Авлигатай тэмцэх ажлын менежментийн тогтолцооны СТАНДАРТЫГ нэвтрүүллээ Arslan.mn

Монгол улсын Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал Ч.Энхбат:

Монгол улсын Хөгжлийн банк байгуулагдаад зургаа дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна.  2017 оны хоёр дугаар сард Хөгжлийн банкны хуулийг шинэчлэн баталсан. Энэ  хуулийн хүрээнд дөрөв дүгээр сарын 1-ээс банкны бодлого, дүрэм, журмыг шинэчлэн батлан ажиллаж байна. Цаашид Хөгжлийн банк нь нээлттэй, хариуцлагатай, илүү бүтээлч байхын  тулд  MNS/ISO  37001:2017 Авлигатай тэмцэх ажлын менежментийн тогтолцооны стандартыг нэвтрүүлэн ажиллахаар болж байна. Энэхүү стандартыг нэвтрүүлснээр Монгол улсад анх удаа авлигатай тэмцэх менежменийн тогтолцоог нэвтрүүлж байгаа анхдагч байгууллага болох юм. Нөгөө талаас гадаад дотоодын хөрөнгө оруулалт банк санхүүгийн байгууллагад Хөгжлийн банкны нэр хүндийг өсгөх, мөн  Монгол улсын зээлжих зэрэглэлийг тогтооход эерэгээр нөлөөлөх боломж бүрдэнэ.

Монголд АНХ УДАА Хөгжлийн банк Авлигатай тэмцэх ажлын менежментийн тогтолцооны СТАНДАРТЫГ нэвтрүүллээ Arslan.mn

ISO Mongolia компаний захирал Б.Оюунгэрэл:

2016 оны 10 дугаар сарын 11-нд ISO буюу Олон улсын стандарчилалын байгууллагаас 37001:2017 Авлигатай тэмцэх ажлын менежментийн тогтолцоо хэмээх шинэ стандарт батлагдсан. Энэхүү стандартыг үндэсний болгоход боловсруулалт хийж, Стандарт хэмжилзүйн газрын Стандарчилалын Үндэсний зөвлөлийн 2017 оны хоёрдугаар сарын 23-ны  өдрийн 05 дугаар тогтоолоор MNS/ISO  37001:2017 батлуулсан.  Дэлхий нийтэд авлига маш том тулгамдсан асуудал болдог. Тэр утгаараа ISO буюу Олон улсын стандарчилалын байгууллагаас 2013 оноос хойш гурван жилийн турш судалгаа хийж 38 орон саналаа ирүүлж, зургаан техникийн хороо стандартыг хэлэлцүүлсний эцэст 2016 онд  стандартыг баталсан. Манайд авилгатай тэмцэх асуудал, хууль, АТГ гээд дэд бүтэц бий болсон. Тэгсэн хэдий ч бүтцээ хэрхэн шийдвэрлэх вэ гэсэн тогтолцооны хувьд асуудалтай байсан. Энэ асуудлыг шийдэхээр MNS/ISO  37001:2017 Авилгатай тэмцэх ажлын менежментийн тогтолцооны стандартыг гаргаад байна.

Монголд АНХ УДАА Хөгжлийн банк Авлигатай тэмцэх ажлын менежментийн тогтолцооны СТАНДАРТЫГ нэвтрүүллээ Arslan.mn

Хөгжлийн банк тус стандартыг нэвтрүүлснээр авлигын эсрэг тогтолцоог бүрдүүлэх, авлигад өртөх эрсдэлийг бууруулах, Монгол улсын олон улс дахь авлигын индексийг бууруулахад хувь нэмрээ оруулах түүнчлэн олон улсын төсөл хөтөлбөрт оролцоход давуу тал болох ач холбогдолтой аж.

Монголд АНХ УДАА Хөгжлийн банк Авлигатай тэмцэх ажлын менежментийн тогтолцооны СТАНДАРТЫГ нэвтрүүллээ Arslan.mn
MNS/ISO  37001 Авлигатай тэмцэх ажлын менежментийн тогтолцоо нь олон улсын байгууллагуудад авлигатай тэмцэж, энэ стандартчилалийг хэрэгжүүлэх мөн шударга ёс эрх тэгш байдал, болон ил тод байдлыг хэрхэн нийгэмд бий болгох тал дээр тусламж өгөх байдлаар хийгдсэн байна.
ISO Mongolia компани нь холбогдох хууль эрх зүйн баримт бичгийн хүрээнд Олон улсын стандарчилалын байгууллагаас гаргасан  менежментийн тогтолцооны дэвшилтэт шинэ стандартыг үндэсний болгож, монгол улсын нутаг дэвсгэрт нутагшуулахад чиглэсэн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг  байна.

Монголд АНХ УДАА Хөгжлийн банк Авлигатай тэмцэх ажлын менежментийн тогтолцооны СТАНДАРТЫГ нэвтрүүллээ Arslan.mn

Монголд АНХ УДАА Хөгжлийн банк Авлигатай тэмцэх ажлын менежментийн тогтолцооны СТАНДАРТЫГ нэвтрүүллээ Arslan.mn

Монголд АНХ УДАА Хөгжлийн банк Авлигатай тэмцэх ажлын менежментийн тогтолцооны СТАНДАРТЫГ нэвтрүүллээ Arslan.mn

Монголд АНХ УДАА Хөгжлийн банк Авлигатай тэмцэх ажлын менежментийн тогтолцооны СТАНДАРТЫГ нэвтрүүллээ Arslan.mn

Монголд АНХ УДАА Хөгжлийн банк Авлигатай тэмцэх ажлын менежментийн тогтолцооны СТАНДАРТЫГ нэвтрүүллээ Arslan.mn

Монголд АНХ УДАА Хөгжлийн банк Авлигатай тэмцэх ажлын менежментийн тогтолцооны СТАНДАРТЫГ нэвтрүүллээ Arslan.mn

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх