Малдаа яваад осгож нас баржээ

2017 оны 12-р сарын 01 өдөр, 10 цаг 45 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
24129673_816635208543053_4743027539950854294_n

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтний эрч чангарсны улмаас иргэд осгож нас барсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдэн шалгагдаж байна. “Малдаа явсан эмэгтэй осгож нас барсан байна” мэдээллийн дагуу Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид шалгалтын ажиллагаа хийж байгаа бол Баянхонгор аймгийн Өлзийт сумын харьяат иргэн Б осгож нас барсан хэргийг харьяа цагдаагийн газарт шалгаж байна. Мөн нийслэлийн хоёр дүүргийн цагдаагийн хэлтэст хүн осгож нас барсан хэрэг бүртгэгджээ.

Иймд иргэд та бүхэн хөдөө орон нутагт зорчих гэж байгаа бол тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангах, цаг агаарын нөхцөл байдалд тохируулан хувцаслаж, халуун хоол хүнс базаан зорчих, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тавих хараа хяналтаа сайжруулж өөрийгөө болон бусдын амь нас эрүүл мэндийг болзошгүй эрсдэлээс хамгаалахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх