“Бүргэдчин охин” Н.Айшолпанд хүндэтгэл үзүүллээ

2017 оны 11-р сарын 29 өдөр, 16 цаг 32 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
24068548_816105401929367_7173513966709262613_o

Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын удирдлагууд “Бүргэдчин охин” Н.Айшолпаныг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ.

Тус аймгийн Өлгий сумын ерөнхий боловсролын “Зайд” бүрэн дунд сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Н.Айшолпан 10 наснаасаа бүргэд сургаж эхэлсэн. Түүний амьдралаас сэдэвлэн бүтээсэн “Бүргэдтэй анчин” киноны нээлтийн үеэр “Ази тивийг өөрчлөгч иргэн” хэмээх эрхэм хүндэт шагналыг хүртээсэн билээ.

Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Батхүү “Эмэгтэй хүн эр зоригтой, хурдан шаламгай, дайчин давшингуй, тэсвэр тэвчээртэй байдаг гэдгийг харуулж, улс орныхоо нэрийг тив, дэлхийд таниулж байгаад гүн талархал илэрхийлж, цаашдын сурлага, хөдөлмөрт өндөр амжилт хүсье” хэмээгээд гарын бэлэг гардуулсан юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх