Мавашиг нь тайлж хаячихаад эх орондоо ирэх Д.Бямбадоржийгоо хурайлан угтъя,монголчууд аа

2017 оны 11-р сарын 29 өдөр, 15 цаг 47 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
176355-23122015-1450839242-266642672-harumafuji_t (1)

Мэргэжлийн сүмо бөхөд хүч үзэж яваа бөхчүүд хоорондоо хэмлэлдэн муудалцав. Хүн л болсон хойно сайдах муудах байх л даа. Гэхдээ хүний нутагт бие биеэ үл хүндлэн гар зөрүүлж,”булай” болсон нь харамсалтай. Монголын сүмогийн холбоог толгойлдог Кёкүшюзан Д.Батбаяр Японд нисч очоод монгол бөхчүүдийн хоорондохь асуудлыг зохицуулахаар очсон байна. Гэтэл түүнийг нутгийн бөхчүүдээ муучилж,гоочилж телевизээр ярилцлага өгөөд Японы сумогийн холбоонд тал засч яваад ирсэн гэлцэв.  Харин Кёкүшюзан Д.Батбаяр арай өөр тайлбар хийсэн. Түүнд Монголын сумогийн холбооны тэргүүн, Японы сумод монголчуудын анхдагч гэдэг талаас нь Японы талаас санал тавьсан аж. Тэгээд ч Кекүшюзан бол Японы сумод монголчуудыг дагуулах анхны мөр гаргасан манайдаа л сүмогийн “загалмайлсан эцэг” билээ. Ахас ихсээ хүндэлдэг,дэг жаягаа дагадаг япончууд Кекушюзаныг зүгээр ч нэг хүрээд ир гээгүй  нь мэдээж. Тэрээр Японоос эх орондоо буцаж ирээд сэтгүүлчдэд ярихдаа “Манай бөхчүүд кароакед ууж байгаад архи нь хэтэрч, зодолдсон л асуудал байгаа юм. Түүнээс тэнд хоёр бөх биенээ дээрэлхсэн, ямар нэг өс хонзон ч юм уу, тийм зүйл огт байхгүй. Кёкүшюзан бол анхдагч нь. Тиймээс та энэ хоёрыг уулзуулж, гар бариулаад, Японы хэвлэл мэдээллээр уучлалт гуйлгавал энэ асуудал намжина гэсэн санал тавьсан. Тэгээд уулзах гэсэн ч хоёулантай нь уулзаж чадаагүй. Нэг нь надтай утсаар ярьсан. Харин тэр асуудал уучлалт гуйгаад намжих боломжгүй асуудал болсон байна лээ. Учир нь энэ асуудал цагдаад шилжсэн байна. Хоёр захирал нь хоёр тийшээ харчихсан. Сумо бөхийн холбоо танхайрах асуудлыг цаашид зогсооно гэсэн байр суурьтай байна. Тиймээс би зохицуулах боломжгүй учраас Монголдоо ирлээ” гэж тайлбарлана билээ. Гэтэл Кекушюзан Б.Батбаярыг Японы талд ажилласан “бууны нохой” гэх аястай загнах,сүрдүүлэх маягтай хүмүүс олшрох нь уу гэлтэй. Монголчуудыг сүмогийн ертөнц рүү хөтөлсөн,олон залуусыг амьдралтай нь залгуулсан хүн эргээд тэднийхээ мууг үзэх гээд өширхөж явна гэхэд хүн итгэх үү. Өнөөдөр мэргэжлийн сүмогийн дэвжээг эзэгнэж буй  монгол залуус тэр “хатуу” ертөнцийн дүрэм журмыг ёсчлон дагаж,тэвчээртэй хүлээцтэй байгаасай. Эс тэгвээс шаралхуу,дээрэлхүү зангаар хол явахгүй нь тодорхойг энэ удаа тархиндаа шингээсэн гэж найдъя. “Усыг уувал ёсыг дага” гэж өвөг дээдэс сургасан нь учиртай. Кюүшюү башёд түрүүлсэн Хакүхо М.Даваажаргал мэргэжлийн сүмогийн дээд зиндаад 40 дэх түрүүгээ хүртэж байна. Ийм баярт мэдээтэй зэрэгцээд Харумафүжи зодог тайлах боллоо гэсэн мэдээ түгэв. Сумогийн холбоо тийм шийдвэр гаргаж байгаа бол маргах эрх хэнд ч байдаггүй юм гээ биз дээ. “Эр хүн алдана,эрэг нурна” гэдэг болохоор аавын хүү алдаа л биз. Ямар эх орон,элгэн садангүй амьтан биш, эхдээ яарсан унага шиг гүйгээд ир, Бямбадорж минь. Насаараа сүмогийн хуулиар амьдрах биш мавашиг нь тайлж хаячихаад хүрээд ир. Хурайлан угтъя,чамайг.

Н.Дөл

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 3 сэтгэгдэлтэй
  1. Хачиншдээ
     (202.9.40.2.***)
    2017/12/04 06:55

    Тайлж хаях бишээ тайлж өгчихөөд.

    (0) (0)
  2. Anonymous
     (73.200.190.***)
    2017/11/30 02:34

    tenegted bai.olon jil hoolii ng horooloo avhaa ch avlaaa oghoo ch ogloo.ishig evree urgahaar ehiigee morgono gegcheer idsen hoolniihoo savruu nulimah bol yamarch baisan mongol eos zan bish.garhaar bol yostoi tortei nom yosoor ng zodogoo tail huniig hundetgej baij l hunees hundlel irne.Naad mongolchuud ching hudlaa shuu ehendee neeh surhii demjsen nertei hutgan uimuulne daraa ng nuurluu ching nulimana daa.neh udahgui martagdaj hen ch bish bolno.manaihan ching chamaig gaigui yavbaol bugsiig ching boonooroo doloono gaitai yavah yum bol salaavch ognodoo.eniig chini l mongol zan geed baigaa yum shuudee.hicheegeerei…

    (0) (0)
  3. зочин
     (139.5.219..***)
    2017/11/29 18:13

    Тоостой шороотой ч эх орон чинь энд байж л байна дүү минь хүрээд ир унага шиг давхиад ир хүү минь

    (0) (0)