Словакийн Шадар сайдын айлчлал эхэллээ

2017 оны 11-р сарын 28 өдөр, 18 цаг 03 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
4e79aa787f2d2c186613585bf54fa4ed

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингийн урилгаар Бүгд Найрамдах Словак Улсын Шадар сайд Петер Пеллегрини манай улсад ажлын айлчлал хийж байна.

Шадар сайд Ө.Энхтүвшин хүндэт зочныг 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Төрийн ордонд хүлээн авч уулзан хэлэлцээ хийв

Словакийн тал өндөр түвшинд, өргөн бүрэлдэхүүнтэй айлчилж байгаа нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд чухал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа Шадар сайд илэрхийлэв.

Мөн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг худалдаа, эдийн засаг, хүнс, хөдөө аж ахуй, мэдээллийн технологи, боловсрол зэрэг салбарт өргөжүүлэн хөгжүүлэх сонирхолтой байна гэв.

Монгол Улстай харилцах харилцаандаа ач холбогдол өгч байдгийн илэрхийлэл нь энэ удаагийн айлчлал гэдгийг Словакийн Шадар сайд Петер Пеллегрини тэмдэглэлээ. Цаашид хүнс, хөдөө аж ахуй, мэдээллийн технологи, геологи зэрэг салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх сонирхолтой байгаагаа нотлов. Мөн харилцан туршлага солилцох, Словакийн тэргүүлэх техник, технологи нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах бүрэн боломжтой гэдгээ илэрхийлэв.

Бүгд Найрамдах Словак Улсын Шадар сайдын айлчлалын бүрэлдэхүүнд тус улсын Эдийн засгийн сайд П.Жига, Сангийн сайд П.Кажимир болон холбогдох агентлаг, банк, бизнес эрхлэгчдийн төлөөлөл багтсан байна.

Айлчлалын үеэр хоёр улсын бизнес форум зохиох бөгөөд “Эдийн засгийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам, Словак Улсын Эдийн засгийн яам хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурна гэж  Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх