Өчигдөр нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дахь дулааны шугам хоолойд хоёр хүний цогцос байна гэсэн мэдээллээр аврагчид дуудагджээ. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дахь дулааны шугамын худагт түлэгдэж амь насаа алдсан хоёр эмэгтэйн цогцсыг нийслэлийн Аврах ангийн алба хаагчид гаргаж,цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна. Амиа алдсан хоёр эмэгтэйн талаар тодорхой мэдээлэл байхгүй тул хэн болохыг тодруулахаар цагдаа нар ажиллаж байна. Тэд тэнэмэл ядуу амьдралтай, оршин суух тодорхой хаяггүй байсан бололтой. Шүүх эмнэлгийн дүгнэлт гарсны дараа цагдаа нар мэдээлэл өгнө гэв.
Н.Дөл