Уурхайн гүнд ухаан алдсан гурван уурхайчныг аварчээ

2017 оны 11-р сарын 28 өдөр, 15 цаг 43 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
uurhai

Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дахь уурхайд гурван хүн амь насаа алдах эгзэгтэй мөчид Уул уурхайн аврах ангийн аврагчид яаралтай ирж аварчээ. Тэд уурхайн гүнд  угаарын хийд цохиулан  ухаан алдсан байсныг аврагчид эсэн мэнд гаргаж, амь насыг нь аварсан байна.

Гурван уурхайчны амь нас хүнд байдалд байна гэсэн дуудлагыг өчигдөр 10:55 цагт Онцгой байдлын жижүүрийн албаныхан хүлээж авчээ. Уг дуудлагаар  Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Уул уурхайн аврах ангийн 12 алба хаагч, 2 автомашинтай 11:00 цагт очиход нүүрсний хагарсан ан цаваар угаарын хий  савсаж байсан аж. Аврагчид тэнд ажиллаж байсан тус дүүргийн харьяат иргэн Б /41 настай, эрэгтэй/, иргэн Э /41 настай, эрэгтэй/, иргэн А /50 настай, эрэгтэй/ нарыг угаарын хийд хордож ухаан алдсан байхад нь гаргаж,
дүүргийн Эрүүл мэндийн төвд шилжүүлэн өгсөн байна.

Н.Дөл

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх