2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Тайландын нийслэл Бангкок хотноо болсон Celebration of Silk: Thai Silk Road to the World 2017 загварын шоунд тай торгоор бүтээсэн монгол дээлээр Монголын шилдэг дизайнеруудын нэг, Monalun брэндийн үүсгэн байгуулагч Баясахын Номунгэрэл оролцов. Тус арга хэмжээ нь тай торгыг дэлхий нийтэд сурталчлах зорилгоор Тайландын Цог жавхлант хатан Сирикитийн ивээл дор Бангкокт суугаа элчин сайд нарын гэргий нарын холбооны оролцоотойгоор 2011 оноос хойш зохиогдож байгаа билээ.
Энэ удаагийн торгоны шоунд дэлхийн 30 гаруй орны загвар зохион бүтээгчид өөр өөрийнхөө орны онцлогийг тусгасан хувцасыг тай торгоор бүтээж оролцсоноороо онцлог болов. Загвар зохион бүтээгчдийн урласан хувцсыг 21 орны элчин сайдуудын гэргий нар өмсч танилцуулав.
Түүнээс гадна, тус төслийн хүрээнд 11 дүгээр сарын 23-ны өдөр загвар зохион бүтээгч Б.Номунгэрэл өөрийн коллекцийг танилцуулжээ.