Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналтын постыг ажиллуулж эхэллээ

2017 оны 11-р сарын 22 өдөр, 15 цаг 31 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
post

Сэлэнгэ аймгийн Мандал суманд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан нийслэлд уг өвчний халдвар зөөвөрлөгдөн орж ирэхээс урьдчилан сэргийлж нийслэлийн Онцгой комиссоос Шижир, Ар гүнтийн  даваануудад хяналтын пост ажиллуулах шийдвэрийг гаргалаа. Шийдвэр гарсан даруй Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн холбогдох мэргэжлийн байгууллагууд хамтран хяналтын постуудыг байршуулан үйл ажиллагааг эхлүүлээд байна.Шижир, Ар гүнтийн даваануудад шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх постууд ажиллаж эхэллээ

Иргэд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Шижирийн даваа, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Ар гүнтийн даваагаар Улаанбаатар хотод нэвтрэх замын хөдөлгөөн нэмэгдэж, автомашинтай иргэд маршрутын бус замаар явж Улаанбаатар хотод шүлхий өвчний вирусыг тээвэрлэн орж ирж болзошгүй тул урьдчилан сэргийлэх чиглэлээр шаардлагатай  арга хэмжээг авч байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх