Засгийн газраас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах талаар үйл ажиллагаа явуулдаггүй компаниудыг татан буулгах, ижил төрлийн компаниудыг нэгтгэж, үргүй зардлыг багасгах, нэгдсэн удирдлагаар хангах, уялдаа холбоог сайжруулахаар ажиллаж байна. Мөн улсаас төсөв авдаг, төрөөс зайлшгүй дэмжих ёстой компаниудыг улсын төсөвт үйлдвэрийн газар болгох, ганц хүн бүх хөрөнгийг нь зарцуулах эрхтэй зарим төрийн өмчит үйлдвэрийн газрыг компанийн хэлбэрт шилжүүлж, олон нийтийн хяналттай болгох, томоохон компаниудын хувьцааг хөрөнгийн биржээр нээлттэй арилжих зэрэг ажлыг хариуцсан яамдуудтай хамтран хийж эхэлжээ.
Төрийн өмчит 30 гаруй компанийг цэгцлэх нь
2017 оны 11-р сарын 21 өдөр, 09 цаг 05 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )