Уртын дуучин Н.Аясуу С.Эрхэмбаяр начингийн “залуу эхнэр”-ээр тодров уу?

2017 оны 11-р сарын 16 өдөр, 14 цаг 02 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
23666676_10213023846143945_2005549146_n

Төрийн наадмын дэвжээнд зодоглохын хажуугаар гэргийтэйгээ хослон дуулж, түмэн олонд хайрлагдсан МУСГЗ, Улсын начин С.Эрхэмбаяр хамтын амьдралдаа цэг тавьснаар урлагийн замаасаа ч түр хөндийрсөн. Анхны гэргий МУГЖ, дуучин Б.Сарантуяагаас өөр бүсгүйтэй хамтран дуулж байгаагүй С.Эрхэмбаяр начин урлагт эргэн ирэхдээ залуухан, чадварлаг дуучинг хамтрагчаараа сонгосон нь уран бүтээлээ ч, хувийн амьдралаа ч шинээр эхэлж байгаагийн дохио гэлтэй. Олон жилийн өмнө зохиогоод, хав дарчихсан байсан “Зүүдлэн хүлээгээрэй”дуугаа МУСТА, уртын дуучин Н.Аясуутай хамтран дуулжээ. Эхнэр, нөхөр мэт дотно харагдах тэд шинэхэн дуугаа дүрсжүүлж байгаа юм байна. Төв аймгийн “Монгол туургатан” театраар овоглож, төрийн наадмын нээлтэд дуулж явсан, уртын дуучин Н.Аясууг хоолойны цараар нь “Өнөө цагийн Норовбанзад”  хэмээн урлагийн томчууд, нэг үе мөр зэрэгцэж яваа андууд нь үнэлдэг. Залуухан дуучин бүсгүй Н.Эрхэмбаяр гавьяатын “цайг нь чанахын” хажуугаар их урлагт нь эргүүлэн авчрахаар шийдсэн бололтой.

23660321_10213023846303949_1255924649_o (1) 23635402_10213023846183946_2139036105_n (1)

23634654_10213023846103944_349999026_n

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 2 сэтгэгдэлтэй
  1. зочин
     (124.158.67.***)
    2022/01/18 13:54

    Эрхэмбаяр начинг өөд нь татаж урлагт оруулсан ачтан бол МУГЖ Б.Сарантуяа гэгч царайлаг,ухаалаг,нуруулаг бүсгүй байгаа юм. Харин нэгэн удаа Сарантуяагийн бие чилээрхэх үед Начин их сайхан асарч дэмжиж явсан гэсээн.Уг нь насны зөрүүч их биш, их л сайхан тохьтой хос байсан юмсан.Амьдрал алдаа,оноогоор баян.Хөндийрөхийн тулд бор дарс жаахан хэрэглэсэн гэж дуулдсан.Зодож нүдлээ гэж дуулдаагүй,АНУ яваад л жаахан санал зөрөлдсөн бололтой юмдаг уудаа.Н.Аясуу нөхрөөсөө салаад бас хэдэн сарыг орхисон.Одоо начин минь нүдээ ийш тийш нь илгээхээ больсон нь дээр байлгүйдээ.

    (0) (0)
  2. Төв аймаг
     (124.158.79.***)
    2017/11/17 10:36

    Сайхан хосдоо аз жаргал хүсье. Аясуу сайн бүсгүй шүү. Хоёр хүүхэдтэй санагдаж байна. Хайрлаж яваарай.

    (0) (0)