Хурлаар Түрээсийн орон сууцыг хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэх тухай, Орон нутгийн үйлдвэрлэлийн түншлэл дэд хөтөлбөр батлах тухай, Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах дэд хөтөлбөр, Ой тэмдэглэх зөвшөөрөл олгох тухай зэрэг 4 асуудал хэлэлцэж байна.
Маргааш НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар хурлын зохион байгуулалтын асуудал болон Нийслэлийн Засаг даргын 2017 оны үндсэн чиглэлийн явц , нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэлэлцэж батлах, агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр 5-9 дүгээр сард хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тусгай төлөвлөгөөний биелэлтийг хэлэлцэхээр болжээ. Өнөөдрийн хуралдаанаар НИТХ-ын 12-р ээлжит хуралдааныг энэ сарын 24-ний өдөр хийхээр товлов. Хуралдааны үеэр НИТХ-ын дотоод зохион байгуулалтын тухай асуудлыг хэлэлцэх юм гэж НИТХ-ын хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ.
НИТХ-ын тэргүүлэгчид хуралдаж байна
2017 оны 11-р сарын 14 өдөр, 13 цаг 08 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )