Монголын хуульчдын холбоотой хамтарч ажиллана

2017 оны 11-р сарын 13 өдөр, 18 цаг 15 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
huuli

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, гишүүн П.Оюунчимэг, Ажлын албаны дарга Ч.Алтангэрэл нар Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгч Ж.Хунанг 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Хүний эрхийн Үндэсний Комисс нь Монголын хуульчдын холбоотой хамтран ажиллаж ирсэн, цаашид ч хамтын ажиллагаагаа өргөжүүлэн үргэлжлүүлэх сонирхолтой байгаа. Хүний эрхийн боловсрол олгох, хуульчдад болон эрх зүйч мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиудад хүний эрхийн хичээлийг албан ёсоор үндсэн судлах сэдэв болгон оруулсан, шүүгчдэд сургалт явуулах, өмнө нь явуулж ирсэн 8 багц цагийн сургалтыг үргэлжлүүлэх, Хүний эрхийн сургалтын 24 төрлийн гарын авлагыг магадлан итгэмжлэлд оруулах зэрэг асуудлыг хөндөн ярилцлаа.
Монголын хуульчдын холбоо нь 5500 гаруй гишүүнтэй бөгөөд Хүний эрхийн Үндэсний Комисстой хамтран ажиллах тусгай төлөвлөгөө гарган, хамтарсан баг ажиллуулж, хүний эрхийн сургалт зохион байгуулах, бусад чиглэлээр хамтрах саналтай
байна гэв. Ингээд талууд хуульчийн мэргэжлийн ёс зүй, хүний эрхэд суурилсан хандлага сэдвээр сургалт юуны түрүүнд явуулах, хүний эрхийн цахим сургалтыг илүү боловсронгуй арга хэлбэрт шилжүүлэн ашиглах, цаашдаа бусад чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх