Дорноговь аймгийн Замын-Үүд суманд хичээлдээ явахаар гараад алга болсон Д.Сэржмядаг охин хаана яаж яваа бол. Хичнээн ч олон хоног эрэл сурал болов доо. Аргаа барсан эцэг эх нь дээшээ тэнгэр хол,доошоо газар хатуугийн зовлонг эдэлж байна,хөөрхийс. Монголд байдаг нөгөө олон бөө удган,мэргэн түргэн үзмэрч нар яагаад гэгээн мэлмийдээ хараад өгөхгүй байна вэ. Өөрийн үрээс ялгаагүй нялх амьтан алга болчихоод 10 гаруй хонож байхад сэтгэл зүрхтэй болгон шаналж байна. Зөн билгийн тулаанд ороод байдаг зөнчид хааччих нь энэ вэ. Монгол зөн билэгтнүүдээ голоод Оросоос шилдгүүдийг нь урьж залж авчраад мөнгө хүүлээд байдаг эмэгтэй энийг л тэд нараасаа асуумаар юм биш үү. Олон жилийн өмнө Марз ууланд МИАТ-ийн онгоц унахад Монголын бүх идтэн шидтэнүүдээс нэг нь ч осол болсныг олж хараагүй дээ,зайлуул. Хэлсэн болгон нь худлаа байсан болохоор тэд бүгдээрээ үнэн нүүр царайгаа харуулаад дууссан. Тэд нарт мөнгөө барьж юм асуудаг хүмүүс нь очихоо больсноос орлого нь хаагдаж хэсэгтээ л баларсан. Хэрэв бяцхан охинтой юу тохиолдсоныг үнэнээр хэлчих “үздэг,хардаг” хүн байвал “Тэр 50 сая төгрөгийг авчихаач дээ”. Тийм хоншоортой мэргэч, төлгөч, бөө зайран Монголд алга даа. 50 сая төгрөгнөөс татгалздаг зөн билэгтэн Монголд л байдгийг бүгд харлаа,чааваас гэж…
Н.Дөл
Huuhdiin eej aavtai holbogdoh utasnii dugaar bnuu
zun bilegten mongold shou hiihed l baidag.heregtei gazraas zugtaana.yugaa helehev de.bulai bolno biz de/chaavaas.buu nar mun adil.
Зовлон болоход лам… Зуд болоход нохой зоолдог
Онгоцоор булайгаа дэлгээ биздээ…лам бөө үзмэрчээс хол бай….ӨЛЗИЙТЭЙ
Боо узмэрч гэж дээрэмчид. Лам нар нь ч ялгаагуй. Ард тумэн минь монгоо битгий луйвардуул ичих булчирхайгуй нугэл буян 2 ч ялгадаггуй хулгайчид
ХҮНИЙ ЗОВЛОНГООР ЗООС ОЛДОГ ЮУ Ч МЭДРЭМЖГҮЙ ГЭДЭГ НЬ ХАРАГДАЖ БАЙГАА НЬ ТЭР МЭДДЭГ Л БОЛ ҮҮНДЭЭР ЧАДАЛ ЧАНСААГАА ХАРУУЛМААР БЭЛЭН МОНГОЛЫН АРД ТҮМЭНД ҮНЭЛЭГДЭХЭЭР БЭЛЭН ТЕСТ БАЙНА ДАА