Сураггүй алга болсон Д.Сэржмядаг охины талаар үнэн бодит мэдээллийг хэнд өгөх вэ

2017 оны 11-р сарын 13 өдөр, 11 цаг 13 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
23318767_10214407093311405_1647175348_n-340x480

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Ерөнхий боловсролын 2-р сургуулийн 3-р ангийн сурагч Дашдуламын Сэржмядаг 2017 оны 11-р сарын 02-ны өдөр хичээлдээ явахаар гэрээсээ гараад сураггүй алга болсон тул Монгол улсын хэмжээнд эрэн сурвалжилж байна.

Д.Сэржмядаг охин сураггүй алга болсон хэргийн талаар үнэн бодит мэдээллийг хэнд өгч 50 сая төгрөгөө яаж авах талаар Дорноговь аймгийн Цагдаагийн газраас зөвлөгөө хүргүүлж байна.
1. Мэдээллийг хүлээн авах 91118388 дугаарын утсанд залгаж мэдээлэл өгөх тухайгаа мэдэгдэн, уулзах цаг, газар байршлыг тохирно.
2. Товлосон газарт тантай уулзахаар утсаар ярьсан алба хаагч ганцаараа ирж мэдээллээ авна.
3. Мэдээллийг шалгаж бодитой эсэх нь тогтоогдвол тань руу утсаар холбогдож мөн уулзах цаг, газар байршлыг тохиролцоно.
4. Товлосон газарт цагдаагийн алба хаагч ганцаараа очиж 50 сая төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгнө.
Таны өгсөн мэдээллийн нууцыг чанд хадгалж, задруулахгүй, мөн таныг цагдаагийн байгууллага дээр дуудан ирүүлж байцаалт авч чирэгдүүлэхгүй байх болно. Шаардлагатай тохиолдолд аюулгүй байдлыг хангаж ажиллах болно.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх