БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Япон Улсын Изунокүни хотын захирагч хатагтай Оно Тошико тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа

2017 оны 11-р сарын 10 өдөр, 10 цаг 44 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
01_ypon_hot

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Япон Улсын Шизуока мужийн Изунокүни хотын захирагч хатагтай Оно Тошико тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, хоёр талын соёл, урлаг, спортын салбарын харилцаа, цаашдын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа Изүнокүни хотын иж бүрэн дэмжлэгтэйгээр Монголын жүдо бөхийн баг тамирчдыг бэлтгэл сургуулилт хийлгэх болж байгаад талархал илэрхийллээ.

Цаашид хоёр орны соёл, спортын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, соёл урлаг, спортын солилцоог идэвхжүүлэх, уран бүтээлчдийн хамтарсан тоглолтыг зохион байгуулах зэрэг олон ажил хамтран хийгдэнэ гэдэгт итгэл төгс байгаагаа тэмдэглэн хэллээ. Хатагтай Оно Тошико хүүхэд залуучуудын соёлын боловсролд анхаарал хандуулдгийн зэрэгцээ хүүхдийг жүдо бөхийн спортын төрлөөр хичээллүүлэх, ирээдүйн тамирчдыг бэлтгэх чиглэлээр түлхүү анхаардаг. Мөн 2019 онд Япон Улсад Монголын сонгодог урлагийн уран бүтээлчдийн тоглолтыг зохион байгуулахаар төлөвлөж буйгаа хэлж, хоёр орны соёлын солилцоог идэвхжүүлэх саналаа илэрхийллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх