Дорноговь аймагт Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан аймгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн нийт 250 гаруй бие бүрэлдэхүүн зургаан багт хуваагдан Сайншанд сумын хэмжээнд Зам-Үүд суманд сураггүй болсон найман настай Д.Сэржмядаг охиныг эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ерөнхий боловсролын II сургуулийн гуравдугаар ангийн сурагч, найман настай Д.Сэржмядаг охин ор сураггүй алга болоод долоо хонож байна.
Охиныг орон даяар эрэн хайж байгаа төдийгүй Замын-Үүд сум, зэргэлдээ сумын нутгаар Онцгой байдлын алба хаагч , орон нутгийн иргэд, цагдаа, тусгай зэрэг нийт 500 гаруй хүн хайж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.