Өчигдөр буюу 11 дүгээр сарын 8-ны 19.20 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байрлах “Шөнийн зах” худалдааны төвд байрлах Хаан банкинд дээрмийн хэрэг гарчээ. Банкинд багтай, буутай гурван этгээд халдаж, банкны ажилтанд буу тулган дээрэмдэхийг завдсан байна. Цагдаагийнхан шуурхай ажилласны үр дүнд өнөө өглөө сэжигтэн этгээдүүдийг баривчилжээ. Банк дээрэмдэхийг завдсан сэжигтнүүд нь 17-19 насны залуус аж. Тэд нарт Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.2.2.-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.
17-19 насны залуус банк дээрэмдэх гээд баригджээ
2017 оны 11-р сарын 09 өдөр, 14 цаг 00 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )