НИТХ-ын дарга С.Амарсайхан иргэн Б.Батдэлгэрийг хүлээн авч уулзлаа

2017 оны 11-р сарын 09 өдөр, 11 цаг 22 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
23275450_10214926993709186_6587010799913086227_o

Бүрэн цутгамал” ХХК-ийн захирал Б.Батдэлгэр Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд өлсгөлөн зарлаад багагуй хугацаа өнгөрлөө. Тэрээр “Сант” сургуулийн өргөтгөлийн барилгын цахилгааны ажлыг хийж байсан бөгөөд тус компани өөрийг нь хохироосон гэж үзэн өлсгөлөн зарлаад байгаа юм. Энэ асуудлаараа хууль хяналтын болон асуудлыг шийдвэрлэж болох шат шатны байгууллагат ханджээ. Түүний хүсэлтийн дагуу өнөөдөр НИТХ-ын дарга С.Амарсайхан хүлээн авч уулзлаа. Нэгэнт хуулийн байгууллагаар асуудал эцэслэгдээгүй байгаа тохиолдолд бид оролцох эрх бүхий субьект биш. Тиймээс Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажиллах чиг үүргийн хүрээнд ажлын хэсэг байгуулж аль болох богино хугацаанд асуудлыг шийдүүлэхэд анхаарч ажиллахаа мэдэгдэв. Нийслэлийн газрын алба болон Ерөнхий төлөвлөгөөний газрын үйл ажиллаагаатай холбоотой ийм төрлийн гомдол олон байгаа тул эдгээр асуудлуудыг багцалж үйл ажиллагаанд нь хяналт тавих үнэхээр хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа бол энэ нь ажлын хэсгийн дүгнэлтээр тогтоогдох болно гэж НИТХ-ын хэвлэл мэдээллийн алба мэдэгдлээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх