ТҮК-ийн ажилчид “Үлэмжийн гоо”-д саатна

2017 оны 11-р сарын 08 өдөр, 15 цаг 38 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
23365105_1563757033704788_2036989450_n

Үүрийн таван жингээр гарч, үдшийн бүрий болтол халуунд халж, хүйтэнд хөрж, хотынхоо өнгө үзэмжинд анхаарч ажилладаг хүмүүс бол “шар хантаазатнууд” буюу ТҮК-ийн ажилчид байдаг.

“Учралын намар”, “Миний нандин”, “Шөнийн бороо” зэрэг дуунуудаар олны сонорыг мялаасан дуучин Г.Дэлгэрцогт “Үлэмжийн гоо” тоглолтынхоо товыг гаргаад байгаа билээ.

Өнөөдөр “Үлэмжийн гоо” тоглолтын багийнхан Нийслэлийн гурван дүүргийн ТҮК-ийн 50 ажилтнуудад сэтгэлийн бэлэг болгон тоглолтын урилгыг гардууллаа.

Үлэмжийн гоо бүхнийг хамтдаа дуулан өнгөрүүлэх урилгыг тэд баяртайгаар хүлээн авлаа.

Тус тоглолт өнөөдөр 19:00 цагаас Монгол бөхийн өргөөнд ганцхан удаа болно.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх