-Аргын тооллын 10 сарын 31. Мягмар (Ангараг) гараг
-Билгийн тооллын шинийн 11, цагаагчин туулай, шувуун хошуут-24 од, огторгуй суудал, 4 ногоон мэнгэ, арвидахын барилдлагатай өдөр. Овоо, лус тахихад сайн.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:35-17:36.
-Өдрийн сайн цаг: Хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40) болой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад цэцэн мэргэн, оюун билиг хурц болно. Гэвч тахиа, бич, тахиа, могой, морь жилтнээ цээртэй.
-Хонь, гахай, могой, морь жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин тахиа, бич жилтэн сөрөг муу.
-Хурим, наадам тэргүүтэн дэлгэрүүлэх үйл, худалдаа хийх, балгас эвдэх, шинэ ноён тавих, захиран тушаах, ном заалгах, бурханд залбирах, ихэс дээдэст бараалхах, малын үйл, идээ, хувцас олох, өглөг өгөх, хөрөнгө оруулах, буян хишгийн даллага, шид бүтээл үүсгэхэд сайн. Байшин эхлэн барих, газар хагалах, суваг шуудуу малтах, цэрэг хөдөлгөх, тариа ногооны үр суулгах, нүүдэл хийх, үзмэр үзэх, хурим хийх, газар хөндөх, эм найруулах, замд гарах, бэрийн үйл, үхэгсдийн үйл, хатуу үйлд муу. Эр хүн хэрэг чирэгдэлд холбогдохоос болгоомжилж явах ёстой. Хүн мал амгалангүй тул хичээн сэрэмжлэх хэрэгтэй. Түшмэл, хутганы өдөр дэлгэрдэгч хутга бүү хурцал.
Зурхайч Д. Цогтбаатар
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
2017 оны 11-р сарын 07 өдөр, 07 цаг 13 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )